XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хослуулан хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
АРДЫН БАГШ ЦОЛООР:
- Дээд боловсролын байгууллагын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг боловсронгуй болгон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулgy, олон арван эрдэм шинжилгээ, сургалт судалгааны бүтээл туурвисан Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Нямын Жадамба,
АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
- Сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг, чадвараа дайчлан, хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлийг олон улсын нэр хүндтэй тайзанд амжилттай удирдан тоглуулж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбат,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Монголын байгаль орчныг хамгаалах холбооны Эрдмийн зөвлөлийн ахлагч, биологийн ухааны доктор, “Байгаль эх дэлхий” сонины эрхлэгч Хөхөөгийн Отгонбилэг,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Дотоод хэргийн их сургуулийн Хил судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, хурандаа Норовын Наранжамц,
- Ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал асан, ахмад багш Үрчгээгийн Бямбаа,
- Ерөнхий боловсролын “Оном” сургуулийг үүсгэн байгуулагч Ономын Дашдорж,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашнямын Цогтсайхан,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
- “Чандмань тал” ХХк-ийн захирал Жамцын Энхболд,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулагч Бүлтэнгийн Эрдэнэхүү,
- Төр, захиргааны ахмад ажилтан Дандарын Эрдэнэдаш,
ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:
- НҮБ-ын “Стреам” төслийн зөвлөх Жаргалын Бяцхандаа,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч академич Шаравын Болд,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “ААББ” ХХК-ийн захирал Цэдэн-Ишийн Даваасүрэн,
- “Хос-Аз” ХХК-ийн захирал Намжаагийн Зоригт,
- “Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийн дарга Чулуунцэцэгийн Энхтуяа,
- Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын дарга асан Долгорын Банзрагч,
- “НВЦ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Бэгзжавын Цэрэндаваа,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн орлогч дарга асан Загдаагийн Сумьяа,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- “Цомбо” эм ханган нийлүүлэх компанийн эдийн засагч Наваантаяагийн Өлзий-Орших,
- Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Чимэдийн Батаа,
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад хяналтын инженер Бадарчийн Цэцэгмаа,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Дорноговь аймгийн “Хан-Өлгий” ХХК-ийн захирал Хоролын Хүрэл,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбосүрэнгийн Даваадорж,
- Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Жамбын Мөнхсүрэн,
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, Анагаах ухааны доктор, хүний их эмч Ядамын Амаржаргал,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- Баянхонгор аймгийн “Мандал дент” эмнэлгийн захирал Дорж-Очирын Цэрэнхорлоо,
- Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан, хүүхдийн их эмч Санжаагийн Нарантуяа,
- Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Сономын Наранцэцэг,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
- “Макс рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чимэддоржийн Батбаяр,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
- “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын орлогч захирал Балбарын Даваасүрэн,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- “Намир медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.
Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.
Эх сурвалж: President.mn