Японы Улсын Эзэн хаан Нарүхито Гандантэгчэнлин хийдэд зочлов
Японы Улсын Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Эзэн хаан Нарүхито өнөөдөр /2025.07.10/ албаны бүрэлдэхүүний хамтаар Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зочилжээ. Хүндэт зочныг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, дэд хамба, гавж С.Гантөмөр нар болон хийдийн тэргүүлэгч лам хуврагууд угтсан байна.
Эзэн хаан Нарүхито Монгол төр, түмний Жанрайсаг шүтээн, Батцагаан цогчэн дуганаар зочилж, тус хийдийн соёлын үнэт өв, утга агуулгатай танилцжээ.
Японы Улсын Эзэн хаан Нарүхито Гандантэгчэнлин хийдэд зочлов