Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.07.10/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллав.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.07.10/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар эрх зүйн дунд хугацааны бодлогын баримт бичиг болох “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөрийн төслийн боловсруулалтын явц болон цаашид хийхээр зорьж буй эрх зүйн шинэтгэлийн талаар танилцуулсан байна.