Гэрэл зургийн эх сурвалж: ОБЕГ
Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр өнөөдөр /2025.07.10/-ийн 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд Сэлэнгэ аймагт асаж буй 11 түймрийн есийг нь цурамд оруулж, хоёрыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
Гэрэл зургийн эх сурвалж: ОБЕГ
Мандал сумын "Сэртэнгийн ам", "Бугат уул", "Харганатын хошуу", "Бага харганат", Ерөө сумын "Могойн гол", "Нугар салаа", "Асгатын ам", Хүдэр сумын "Шоргоолжны хадтай хошуу", Цагааннуур сумын "Баруун голын эх" хэмээх газарт гарсан ойн гал түймрийг цурамд оруулжээ. Мөн Ерөө суманд гарсан хоёр түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Гэрэл зургийн эх сурвалж: ОБЕГ