Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан шагнуулав
Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нар өнөөдөр шагналыг нь гардуулав.
Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан шагнуулав.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Т.Гантөмөр, Ө.Өнөрлхам, Ч.Баасансүрэн, Э.Оюунцэцэг, П.Бумжаа нарыг,
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Б.Одмандах, Б.Ламчин, Д.Эрдэнэбаяр нарыг,
Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан шагнуулав.
“Алтан гадас одон”-оор Т.Төмөр-Очир, Ц.Хишгээ, Б.Ариунчимэг, Ш.Янжиндулам, Б.Баатарсүрэн, Д.Лхагвасүрэн нарыг,
“Цэргийн гавьяаны одон”-оор Б.Одсүрэн, П.Одонбаатар нарыг
“Цэргийн хүндэт медаль”-иар Б.Эрдэнэчулуун, Л.Дэлгэрцогт, Х.Эрдэнэхишиг, Т.Мөнгөнцэцэг, О.Дагвадорж, С.Түмэнжаргал, У.Даваажав, Б.Эрхэмбаяр, М.Сандагсүрэн нарыг,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар О.Оюунсувд, Б.Бурмаа, Т.Отгонбаяр, Б.Бадамханд, Э.Эрдэнэбилэг, Б.Отгон, Т.Байгалмаа, Л.Гансүх, Б.Лхагвасүрэн, С.Алтантуяа, С.Лхамсүрэн, Б.Сувдаа, Л.Энхтуяа, Б.Уранчимэг нарыг шагналаа.
Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан шагнуулав.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Амаржаргалыг “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Ганжаргалыг “Хүндэт жуух” бичгээр шагнав.
Сангийн сайдын тушаалаар “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ХЗДХЯ-ны Санхүү, хөрөнгө, оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Майцэцэгийг, Эрчим хүчний яамны “Жуух бичиг”-ээр Н.Анхбаяр нарыг шагнасан байна.
Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан шагнуулав.
Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан шагнуулав.