6 Цагийн өмнө.
“Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор”-ын нээлт боллоо
“Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор”-ын нээлт боллоо

“Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор”-ын нээлт боллоо

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор”-ыг нээлт боллоо. Энэхүү цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн юм.

Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд, тэдний олонх нь “Хүслийн хад”-д очдог гэсэн судалгаа байдаг. Тиймээс нутгийн иргэдийн нэрлэдгээр “Сомо хад” нэртэй энэхүү байгалийн тогтцыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг тэрбээр санаачлан 2021 онд эхлүүлж байжээ.

husliin_had1 “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор”-ын нээлт боллоо

Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтад байгалийн чулуун зам, 12 жилийн бэлгэдэлт баримал, “Тэнгэрийн дусал” шүтээн, явган хүний гүүрэн гарц, завины зогсоол, амралтын тавцан, нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэг, ариун цэврийн байгууламж багтаж байгаа юм.

“Жавхлант хүслэн” ХХК-ийн гүйцэтгэсэн энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор жуулчид эрсдэлгүй орчинд амарч зугаалах, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж байгаль эх дэлхий бохирдохгүй байх нөхцөл бүрдэж байна.

husliin had2 “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор”-ын нээлт боллоо

Хүслийн хад цогцолборын нээлтэд оролцох үеэрээ ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар Төрийн бодлогоор аялал жуулчлалыг дэмжихдээ зөвхөн жуулчин татахыг бус, түүний цаана орон нутгийн иргэдийн амьжиргаа, жижиг дунд үйлдвэрлэл, соёлын өвийн хамгаалал, байгаль орчны тэнцвэрт байдал зэрэг олон талт ач холбогдлыг давхар харгалзан үзэх зарчмыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгосон хойд бүс нутагт дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, үндэсний болон орон нутгийн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд цаашид ч анхаарал хандуулж, хөгжлийн суурийг тавих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.