Гэрэл зургийн эх сурвалжийг ANNnewsCH юүтүб сувгаас ашиглав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар төрийн айлчлал хийж буй билээ. Айлчлалын хүрээний мэдээллүүдийг хоёр орны хэвлэлүүд олон өнцгөөс дамжуулан хүргэж байна. Тэгвэл японы хэвлэлийн мэдээллийн “Асахи” телевизийн энэ сарын 7-нд бэлтгэсэн нэгэн сонирхолтой мэдээллийг онцолж байна.
Монголчууд ааруул барьж угтах нь тэдний өвөрмөц мэндчилгээний нэг хэлбэр. Гэхдээ тухайн зочин идээнээс хүртэхгүй байсан ч хүндлэхгүй байна гэсэн үг биш. Тийм учраас Эзэн хааныг хүндэтгэлийн идээнээс амсах эсэхийг мэдээгүй байсан” гэж айлчлалыг дагалдан яваа сэтгүүлч Ёшида Харүка мэдээний эхэнд ярьж байв.
Улмаар “Асахи” телевизийн сурвалжлах баг Япон улсад амьдардаг монгол айлаар зочилж, ааруулын тухай ярилцаж мэдээгээ үргэлжлүүлжээ. Гэрийн эзэн Д.Баасанцэрэн “Ааруул барьж угтах нь монголчуудын зочноо цайлган цагаан, чин сэтгэлээр угтан авч буйн илэрхийлэл” хэмээн тайлбарлаж өгсөн юм.
Асахи телевизийн мэдээг үзэх холбоос: мэдээ