6 Цагийн өмнө.
ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудад автомашин, тоног төхөөрөмж гардуулжээ
ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудад автомашин, тоног төхөөрөмж гардуулжээ

Гэрэл зургийн эх сурвалж: ХЗДХЯ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж, харьяа агентлаг, байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзжээ. Алба хаагчдад Засгийн газраас хууль зүйн салбарт баримталж буй бодлого шийдвэр, алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй гол ажлуудыг танилцуулж, орон нутагт ажиллаж амьдарч буй салбарынхныхаа санал бодлыг сонссон байна.

hzsaid_tuhuurumj Гэрэл зургийн эх сурвалж: ХЗДХЯ

Улмаар харьяа агентлаг, байгууллагуудад машин, тоног төхөөрөмж гардуулжээ. Хөвсгөл аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газарт “сузуки жимни” маркийн автомашин, Хилийн цэргийн 0257 дугаар ангид дөрвөн дрон, хил хамтран шалгах ажиллагаанд ашиглах “азимут” газар уснаа явагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “ниссан патрол” маркийн автомашин болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.

Аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэст нэн шаардлагатай мэргэжлийн багаж, тоног төхөөрөмжийг мөн өгчээ.

hzsaid_tuhuurumj2 Гэрэл зургийн эх сурвалж: ХЗДХЯ