Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг албан ёсоор угтан авах ёслол Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд боллоо.
Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар төрийн айлчлал хийж буй билээ. Өнөөдөр хүндэт зочдыг албан ёсоор угтан авах ёслол Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг албан ёсоор угтан авах ёслол Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд боллоо.
Угтах ёслолд Монгол Улсын төр, засгийн төлөөлөгчид болон Эзэн Хааны одон хүртсэн монгол иргэд, Мэргэжлийн сүмо бөхийн их аваргуудын төлөөлөл оролцсон юм. Угтах ёслолын төгсгөлд япон дуучин бүсгүй Окуяма Юмигийн сэтгэгдэл, сэтгэлээс үүдсэн Хөдөлмөрийн баатар Б.Шаравын аялгуу, яруу найрагч З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг эгшиглүүлсэн нь утга төгөлдөр үйл явдал байлаа.
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг албан ёсоор угтан авах ёслол Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд боллоо.
Монгол, Япон хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоож, 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн, 2010 оноос “Стратегийн түншлэл”-ийн, 2022 оноос “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар төрийн айлчлал ням гараг хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр хүндэт зочид Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно. Өчигдөр /2025.07.07/ Эзэн хаан Нарүхито Чингис хаан Үндэсний музей болон Ус сувгийн удирдах газарт зочилсон.
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито өчигдөр /2025.07.07/ Чингис хаан Үндэсний музейд зочлов.
Чингис хаан Үндэсний музейд: Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Чингис хаан” үндэсний музейн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулан музейн үзмэрийн талаар мэдлэг олгож, музейн хэрэглээг сайжруулах брайл хэвлэгч машин, 360 хэмийн болон “3D” камерын багц, “VR” төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмж олгож байгаа юм.
Япон Улсад эх хувиараа хадгалагдаж буй Чингис хааны алтан гэрэгэ, Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн гар зураг, Хубилай хааны үед хийсэн дэлхийн газрын зураг, Хубилай хааны элч нарын захидал, Юань гүрний үеийн цэргийн жанжны тамга, Юань гүрний усан онгоцны модель нийт зургаан монголын түүхийн үзмэр, эд өлгийн зүйлийг хуулбарлан авчирч олон нийтийн хүртээл болгож байгаа билээ.
Ус сувгийн удирдах газарт: Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 он), “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 он), хоёрдугаар ээлж (2005-2007 он), Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 он) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито өчигдөр /2025.07.07/ Ус сувгийн удирдах газарт зочлов.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд “Гачууртын эх үүсвэр”-ийг шинээр барьж байгуулах төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр 2011-2014 онд хэрэгжүүлсэн нь Улаанбаатар хотын иргэд, ялангуяа гэр хорооллын 390,000, орон сууцны 43,500 оршин суугчдыг цэвэр, аюулгүй ундны усаар хангах боломжийг бүрдүүлсэн юм.
Гачууртын эх үүсвэр нь Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Дамбадаржаа чиглэлийн гэр хорооллын бүсийг ундны усаар хангах, тус бүсэд дахин төлөвлөлт хийж барилгажуулахад томоохон ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон юм.