Буриад улсын их сургуульд “Монгол хэл, соёлын төв” үүдээ нээлээ
Ханандаа “Эцэг тэнгэрийн ивээлтэй босоо хийморьтой Монгол, Эх дэлхийн зараалтай босоо үсэгтэй Монгол” хэмээх үгтэй, хоймортоо монгол үндэстний их соён гэгээрүүлэгч, билиг төгөлдөр эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн хөрөгтэй “Монгол хэл, соёлын төв” Дорж Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуульд үүдээ нээлээ.
Буриад улсын их сургуульд “Монгол хэл, соёлын төв” үүдээ нээлээ.
Энэхүү үйл ажиллагаа ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалтын үеэр буюу энэ сарын 4-ний өдөр болсон юм. “Монгол хэл, соёлын төв”-ийн нээлтэд Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны орлогч сайд Константин Могилевский, Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов, Буриад улсын их сургуулийн ректор Алдар Дамдинов нарын хоёр орны зочид, төлөөлөгч оролцлоо.
Буриад улсын их сургуульд “Монгол хэл, соёлын төв” байгуулж буй нь түүхэн үйл явдал бөгөөд ОХУ, Буриад улс төдийгүй, тус улсад суралцдаг гадаад оюутнууд, цаашлаад евразийн орнуудын оюутан залуус, монгол хэл, соёл сонирхогчдод томоохон боломжийг нээж буй үйл хэрэг гэдгийг ректор Алдар Дамдинов онцолж байв.
Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр “Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийг байгуулсан. Ийнхүү үйл хэрэг эхнээсээ хэрэгжээд эхэлж буйд талархалтай байна. Энэхүү төвийн үйл ажиллагааг манай яам болон МУИС-иас дэмжин ажиллана. Евразийн том талбар дээр Монгол Улс, монгол хэл орж ирж байгаа нь гэрэл асаасан үйл явдал гэж харж байна” гэв.
Буриад улсын их сургуульд “Монгол хэл, соёлын төв” үүдээ нээлээ.
Монгол хэл, соёлын төвд МУИС-ийн эрдэмтэн багш нарыг бүтээл очсон байсан бөгөөд сайп П.Наранбаяр өөрийн япон хэлнээс орчуулсан бүтээлийг дээжийг бэлэглэсэн. Мөн МУИС-ийн ректор Б.Очирхуяг Монгол хэл, соёлын төвийн нэрийг монгол бичгээр бичин аваачсанаа гардуулсан юм.
Буриад улсын их сургуульд “Монгол хэл, соёлын төв” үүдээ нээлээ.
Буриад улсын их сургуульд “Монгол хэл, соёлын төв” нь монгол, орос төдийгүй олон улсын оюутан залуус, эрдэмтэн судлаачдын монгол хэл үзэх, монгол соёл суралцах, судалгаа шинжилгээ хийх, хамтын ажиллагаа өрнүүлэх сургалт, судалгааны ач холбогдолтой байц газар болно хэмээн хоёр орны төлөөлөгчид үзэж байна.
Буриад улсын их сургуульд “Монгол хэл, соёлын төв” үүдээ нээлээ.
Буриад улсын их сургуульд “Монгол хэл, соёлын төв” үүдээ нээлээ.
Буриад улсын их сургуульд “Монгол хэл, соёлын төв” үүдээ нээлээ.