4 Цагийн өмнө.
Их, дээд сургуулийн ректоруудын чуулган Буриад улсад болно
Их, дээд сургуулийн ректоруудын чуулган Буриад улсад болно

Их, дээд сургуулийн ректоруудын чуулган Буриад улсад болно

Монгол, оросын тэргүүлэх их, дээд сургуулиудын ректоруудын чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Бүгд найрамдах Буриад Улсад болно. Чуулганд Монгол Улсын 12, ОХУ-ын 70 их, дээд сургуулийн төлөөлөл оролцох бөгөөд Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо болох Олон улсын ректоруудын анхдугаар чуулга уулзалтад оролцож, хоёр орны дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын ирээдүйн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Зүүн Сибирийн Технологи, Удирдлагын Улсын Их Сургууль (ВСГТУТУ), Буриадын Улсын Хөдөө аж ахуйн академи (БГСХА), Зүүн Сибирийн Соёлын улсын дээд сургууль (ВСГИК), Сибирийн Телекоммуникац, Мэдээлэл зүйн улсын Их Сургуулийн Буриад дахь салбар (БИИК СИБГУТИ) зэрэг их, дээд сургуулийн төлөөлөл чуулга уулзалтыг хамтран зохион байгуулах аж.