22 Цагийн өмнө.
Элчин сайд Хельмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав
Элчин сайд Хельмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

Гэрэл зургийн эх сурвалж: ХЗДХЯ

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хүлээн авч уулзан, хоёр улсын эрх зүйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын эрх зүйн салбарт 30 жилийн турш үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар, тэр дундаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яаманд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна.

Мөн Монгол, Герман хоёр улс ижил эх газрын эрх зүйн тогтолцоонд хамаардаг тул Монгол Улс хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо германы эрдэмтэн, судлаачдын туршлагаас үргэлж суралцаж, хамтран ажилладаг гэдгийг онцлон тэмдэглэв.