1 Өдрийн өмнө.
Ази, номхон далайн шуудангийн холбооны хурал эхэллээ
Ази, номхон далайн шуудангийн холбооны хурал эхэллээ

Ази, номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал эхэллээ.

Ази, Номхон далайн шуудангийн холбооны (APPU) удирдах зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) албан ёсоор эхэллээ. Тус хурал ирэх сарын тавны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд бүс нутгийн гишүүн орнуудын шуудангийн байгууллагын удирдлагууд, бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүд бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох чухал бодлогын уулзалтууд болно.

Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК хамтран зохион байгуулж байна. APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирээд байна.

Уулзалтын хүрээнд дараах үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөнө. Үүнд:

    • Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги
    • Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд
    • Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт
    • Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил
    • Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд

Уулзалтын төгсгөлд гишүүн орнуудын төлөөлөгчид хамтын ажиллагааны зарчим, хөгжлийн стратегид нийцсэн бодлогын баримт бичгүүд гаргахаар төлөвлөж байна.

9 Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн

Монгол Улсад энэ удаагийн хурал зохион байгуулагдаж буй нь зөвхөн Монгол шуудангийн төдийгүй манай шуудан, логистикийн салбарын нийт хөгжил, олон улсын түвшний хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Бид бүс нутгийн түвшинд интеграц, инновацын шийдлийг дэмжсэн, уялдаа холбоотой ирээдүйг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.