Дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно
Дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно

Гэрэл зургийн эх сурвалж: pexels

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.06.27-07.01/-ийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Зургаадугаар сарын 26-28-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо, ялангуяа 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас:

27-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:

Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +1…+6 хэм, өдөртөө +15...+20 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 хэм, өдөртөө +20...+25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 хэм, өдөртөө +33...+38 хэм, бусад нутгаар шөнөдөө +11…+16 хэм, өдөртөө +26...+31 хэм дулаан байна.