Зургийг AI ашиглаж хийв.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа билээ. Өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байдал практикт үүсээд буйгаас гадна хувьсан өөрчлөгдөж буй нийгэм дэх гэр бүлийн олон талт харилцааг тус хуулиар бүрэн зохицуулж чадахгүйд хүрчээ.
1. Асуудал: Монгол Улсын хэмжээнд 2024 онд 14225 хос гэрлэлт бүртгүүлсэн. Харин 4463 хос гэрлэлт цуцлуулжээ. Үүнээс гэрлэлтээ бүртгүүлсэн гурван хос тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж буй тоон мэдээлэл гарч байна. Гэтэл шүүхээс гэрлэлтийг цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байна.
Гаргалгаа: Иймд гэрлэлт цуцалснаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамтад нь заавал шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгав.
2. Асуудал: Гэрлэлт цуцлуулж тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хүүхэдтэйгээ уулзах эрх, үүрэг
3. Асуудал: Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоох хэмжээ, шаардлага
Гаргалгаа: Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтооно. Хэрэв хугацаандаа төлөхгүй бол алданги бодох, хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгоно.
Гаргалгаа: Иймд гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалбал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлыг нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзнэ. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол хүүхэд нь буруутай эцэг эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусгажээ.
5. Асуудал: Эцэг, эх байх эрх, үүргийн зохицуулалт
Гаргалгаа: Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ.
7. Асуудал: Хамтран амьдрагчид салах үеийн зохицуулалт
Гаргалгаа: Иймд цус ойртолтоос сэргийлж, садан төрлийн холбоотой эсэхээ шинжилгээгээр шалгуулсны эцэст гэрлэлт бүртгэхээр тусгав.
9. Асуудал: Хүүхэд үрчлэх хүсэлтийг хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг дарга шийддэг.
Гаргалгаа: Тэгвэл хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг бус шүүх шийдвэрлэдэг байдлаар үрчлэлтийн асуудлыг олон улсын жишигт нийцүүллээ.
Гаргалгаа: Хүүхдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлд шилжүүлэхээр тусгалаа.
11. Асуудал: Хүйсийн өөрчлөлт ба тээгч эх
Гаргалгаа: Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгав. Мөн гэрлэгчид өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болбол гэрлэгчид өөрсдөө хүүхдийн эцэг, эх байхаар тусгасан байна.