Японы эзэн хаан, хатан хоёр Хирошима хотод айлчиллаа.
Японы эзэн хаан, хатан хоёр Хирошима хотод айлчиллаа. Энэ нь түүний эзэн хааны суудалд заларснаас хойших анхны айлчлал бөгөөд Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойтой холбон хийж буй аж. Тэд дайн болон атомын бөмбөгийн хор хөнөөлийг сануулсан бэлгэдэлт газруудаар зочилжээ.
Айлчлалын эхний өдөр буюу зургаадугаар сарын 19-нд Хирошимагийн “Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн”-д очиж атомын бөмбөгт өртөж амиа алдсан 340 мянга гаруй хүний нэртэй дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, залбирал үйлдэв. Мөн цэцэрлэгт хүрээлэнд байрлах атомын бөмбөгийн үлдэгдлийг харуулсан шинэ үзэсгэлэн болон музейг үзэж, хохирогчдын бодит түүхтэй танилцжээ. Эзэн хаан “Ширхэгчлэн тавьсан эд зүйлс, зургууд нь тухайн үеийн аймшигт гамшгийг гүнзгий мэдрүүлж, сэтгэл зүрхийг шимшрүүллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Мөн атомын бөмбөгт өртсөн өмнөх үеийн түүхийг өнөөгийн хүүхэд, залууст таниулах, мэдүүлэх үйл ажиллагаа хийдэг залуустай уулзан талархал илэрхийлж, Хирошимагийн иргэдийн туулсан зовлон, тэсвэр тэвчээрийг гүн хүндэтгэлтэйгээр дурсаж, энх тайвны үнэ цэнийг дахин гүн ойлгосон тухайгаа хуваалцжээ.
Айлчлалын хоёр дахь өдөр Хирошимад байрлах атомын бөмбөгийн хохирогчдод зориулсан асрамжийн газарт зочилж, амьд гэрчүүдтэй уулзсан байна. Түүнчлэн 2014 оны их үерийн улмаас ихээхэн хохирол амссан Асаминами дүүрэгт зочилж хөрсний гулгалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор барьсан хамгаалалтын байгууламжуудтай танилцжээ.
Эх сурвалж: NHK ニュース