21 Цагийн өмнө.
МОНЦАМЭ агентлагт үүссэн асуудлаар ХЭҮК-д хандана
МОНЦАМЭ агентлагт үүссэн асуудлаар ХЭҮК-д хандана

МОНЦАМЭ агентлагийн уран бүтээлч, ажилтнуудын төлөөлөл өнөөдөр /2025.06.20/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Манай улсын ууган хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг, 104 жилийн түүхтэй үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн уран бүтээлч, ажилтнуудын төлөөлөл өнөөдөр /2025.06.20/ хэвлэлийн бага хурал хийлээ. Сүүлийн өдрүүдэд тус агентлагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлд хандсан байна.

Болсон үйл явдлыг тодруулбал, МОНЦАМЭ агентлагийн ажилтнуудын зүгээс 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр тус агентлагийн дарга Э.Содонтогост хариуцлага тооцуулах тухай өргөх бичиг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Улмаар дөрвөн өдрийн өмнө агентлагийн дарга Э.Содонтогосыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн ажилтнууд “Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга асан Э.Содонтогос нь 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа МОНЦАМЭ агентлагийн нэр хүндэд халдаж, ажилтнуудын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. МОНЦАМЭ агентлагийн ажилчид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан өргөх бичиг явуулсан. Тус өргөх бичгийг хэн нэгний ятгалаг, хэн нэгний гүтгэлгээр зохион байгуулаагүй, зөвхөн өөрсдийн эрх ашиг, хүний эрхийн ноцтой зөрчлийн тухай тэмцэж өргөх бичгийг бичсэн” гэлээ. Үүнээс гадна Э.Содонтогос даргатай холбоотой олон зөрчил бий бөгөөд үүссэн асуудалтай холбогдуулан ХЭҮК-д хандана гэдгээ илэрхийлэв.

montsame1 МОНЦАМЭ агентлагийн уран бүтээлч, ажилтнуудын төлөөлөл өнөөдөр /2025.06.20/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Харин өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн шинэ даргыг томилжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан Х.Энх-Орших уг албан тушаалд томилогдсон байна.