Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал өнөөдөр /2025.06.20/ боллоо.
Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал өнөөдөр /2025.06.20/ боллоо. Дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн гишүүнчлэлтэй тус байгууллагын удирдах зөвлөлийн хурал анх удаа Монгол Улсад болж буй юм.
Гишүүн орнуудын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах зорилготой тус хурлыг Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль зохион байгууллаа.
ДХИС-ийн захирал, доктор, профессор О.Зоригт “Манай хамт олон “Шударга ёсыг дэлгэрүүлэгч, Азийн тэргүүлэгч их сургуулийн жишигт хүрэх”-ээр алсын хараагаа тодорхойлж, гадаадын 30 гаруй байгууллага, ижил төрөл мэргэжлийн их, дээд сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Дотоод хэргийн их сургуулийн захирал 2022 оноос Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо /INTERPA/-ны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь манай сургуулийн нэр алдар, үйл ажиллагаа олон улсын их, дээд сургуулиудын түвшинд үнэлэгдэх болсны нэг илрэл юм” гэж онцлов.
Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал боллоо.
Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Бүгд Найрамдах Турк Улс, Саудын Арабын Хаант Улс, Катар Улс, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Узбекистан зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Умард Македони Улсын Цагдаагийн сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцсон юм.
Бүгд Найрамдах Беларусь улсын ДХЯ-ны Академийн захирал, хошууч генерал Астрейко Александр Вячеславович, Сүүлийн жилүүдэд Беларусь улс төдийгүй олон улсын түвшинд цахим гэмт хэрэг маш тулгамдсан асуудал болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны болон практикт чиглэсэн ажлуудыг явуулж байна. Үүнд алба хаагчдаа мэргэшүүлэх чиглэлээр илүү идэвхтэй үйл ажиллагаа ажиллаж байгаа тухай туршлагаасаа хуваалцлаа.
Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал боллоо.
Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, 2025 онд зохион байгуулах 14 дэх удаагийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хурал, 2026 онд 28 дахь удаагийн Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах улс, цагдаагийн сургалтын байгууллагыг сонгох, товыг тогтоожээ. Мөн энэ онд гишүүн цагдаагийн сургалтын байгууллагуудаас зохион байгуулах олон улсын цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын мэдээлэл хуваалцах, хоёр талт профессор багшийн солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.