2 Өдрийн өмнө.
Хотын төв номын санд 1000 гаруй ном хандивлав
Хотын төв номын санд 1000 гаруй ном хандивлав

ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжээс 1000 гаруй номыг Д.Нацагдоржин нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд хандивлав.

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжээс 1000 гаруй номыг Д.Нацагдоржин нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд хандивлах үйл ажиллагаа өчигдөр /2025.06.18/ боллоо.

Монгол хэл, утга зохиол, аман судлал, соёл, дүрслэх урлаг, хөгжим судлалаас эхлээд тус академийн 16 хүрээлэнгээс гаргасан салбар, салбарын боть номуудыг бэлэглэж буйг ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл онцлов.

Их зохиолч Д.Нацагдоржин нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 45 жилийн ой тохиож буйг бөгөөд энэ хүрээнд ШУА-тай хамтын ажиллагаа эхлүүлсэн байна. 

shuak_nomiin_handiv1 ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжээс 1000 гаруй номыг Д.Нацагдоржин нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд хандивлав.