ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн илтгэл хэлэлцүүлэх үеэр.
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү хурал нь 2017 оноос хойш болж буй бөгөөд энэ удаа ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Япон, Норвег, Швейцар, Тайвань, Турк улс болон олон улсын донор байгууллагаас 130 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож байна. Мөн дотоодын 80 гаруй эрдэмтэн, судлаач, зочин, төлөөлөгч оролцож байгаа юм. Хуралд 80 аман илтгэл, 57 постер илтгэл хэлэлцэх бөгөөд дотоод, гадаадын 140 орчим эрдэмтэн, судлаач эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэнгийн хэлэлцүүлсэн “Монгол Улс дахь газрын доройтол болон байгалийн нөөцийн хомсдолын шалтгаанууд” сэдэвт илтгэл болон Хятадын Шинжлэх ухааны академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван Таогийн хэлэлцүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлт ба Хятадын хуурай бүсэд салхины улмаас үүсэж буй цөлжилт болон ногоон бүс үүсгэх усны менежмент” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Хятадын Шинжлэх ухааны академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван Тао илтгэл хэлэлцүүлэх үеэр.
2. Монгол орны газрын доройтол, цөлжилтийн шалтгаан нь цаг уурын өөрчлөлт болон уул уурхайн ашиглалт, малын тоо толгой хэт өссөн зэрэг хүчин зүйлс байна.
3. Монгол Улсын эдийн засаг уул уурхай болон бусад байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай. Байгалийн нөөц, түүний бүрэлдэхүүн хэсгүүд нь монголын хөгжлийн төлөвлөгөөний бүх үе шатанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт газар тариалан дотоодын нийт бүтээгдэхүүний 3-5 хувь, мал аж ахуй 12-15 хувийг эзэлдэг.
4. Монгол орны мөсөн голуудын бараг тал нь хайлж, мөнх цэвдэгтэй нутаг дэвсгэрийн хэмжээ ойролцоогоор 50 хувиар буурсан бөгөөд хамгийн том 15 нуурын хэмжээ ч жил ирэх тусам багассаар байна. Эдгээр үзэгдэл нь усны эргэлтийн тогтвортой байдал, тэнцвэрт байдлыг алдагдуулж, хуурайшилтын суурь болдог.
5. Газрын доройтол ба байгалийн нөөцийн хомсдол нь Монгол Улсын ирээдүйд заналхийлж буй ноцтой асуудал бөгөөд үүнийг даван туулахын тулд зөвхөн төрийн байгууллага төдийгүй иргэн бүрийн оролцоо шаардлагатай байна.
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
8. Хятад улсад улирлын болон газар нутгийн ялгаатай өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа ба өвлийн улиралд дулаарал хамгийн их буюу 0.50°C /10 жилд/, харин хавар хамгийн бага буюу 0.27°C /10 жилд/ байна.
9. Хятад улсад сүүлийн 60 жилд жилийн хур тунадасны хэмжээ бага зэрэг нэмэгдэх хандлагатай байсан. Зуны улиралд нэмэгдэл хамгийн их буюу 2.50 мм /10 жилд/, харин өвлийн улиралд хамгийн бага буюу 1.20 мм /10 жилд/ байгаа юм.
10. Хятадын хуурай бүс нутгийн голын урсац нь уур амьсгалын өөрчлөлтийн чухал хэмжүүр бөгөөд энэ бүс нутгийн нийт усны нөөцийн 85 хувиас илүүг бүрдүүлдэг.
11. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр мөсөн гол болон мөс, мөнх цас хайлж голын урсгалын орон зай, хугацаанд ихээхэн нөлөөлж, уулын голын урсцыг нэмэгдүүлж байна.
12. Цөлийг ногооруулж, ногоон бүс үүсгэх /Oasification/ гэдэг нь хуурай бүс нутгийн цөлөөс баянбүрд рүү шилжих үйл явц. Үүнийг хүний болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болгодог.
13. Салхины нөлөөтэй цөлжилт (Aeolian desertification) нь салхины элэгдлээр үүсэх газрын доройтол бөгөөд голчлон хүний үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Энэ нь Хятадын хуурай, хагас хуурай, болон чийглэг багатай бүс нутгуудад ажиглагддаг.
14. Усны хангамжийг сайжруулснаар ногоон бүс нэмэгдэж буй ч хүний буруутай үйл ажиллагаа, салхины элэгдлээс үүдэлтэй цөлжилт нэмэгдсээр байна. Тухайлбал, хятад улсын хуурай бүс дэх Баянбүрдийн талбай 1960 онд 17.62 × 10⁴ км² байсан бол 2010 онд 21.13 × 10⁴ км² хүртэл нэмэгдсэн. Үүнтэй хамт цөлд ногоон бүс байгуулан хиймэл баянбүрд үүсгэж 5.88 × 10⁴ км²-ээс 11.92 × 10⁴ км² болж өссөн. Гэвч салхины нөлөөгөөр үүссэн цөлжилтийн талбай 1960 онд 7.67×10⁴ км² байснаас 2010 онд 8.23 × 10⁴ км² болж ихэссэн.