Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгээс онцлох 14 эшлэлийг хүргэж байна.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.06.13/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн. Түүний хэлсэн үгээс онцлох 14 эшлэлийг хүргэж байна.
- Шинээр байгуулагдах Засгийн газар Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататгаж ажиллах болно.
- Манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд дунджаар таван хувиар өсөж байсан бол 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа.
3. Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо. Эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагаанд гэнэтийн эрсдэл үүслээ.
- Эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүслээ.
-
Эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчмыг барих ёстой гэж үзэж байна.
- Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй, нэгдмэл байдлыг чанд сахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана.
- Төрийн өмчит аж ахуйн нэгж, чиг үүрэг давхардсан үндэсний хороод болон үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ.
- Төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиг баримтална.
-
Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ.
- Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно.
-
Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ.