Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи олон улсын хурал болно
Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи олон улсын хурал болно

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи олон улсын хурал болно.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс зохион байгуулдаг уламжлалт “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын хурал энэ сарын 18-19-нд болно.

Хуралд одоогийн байдлаар 230 орчим хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 100 орчим аман илтгэл, 50 орчим постер ханын илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. АНУ, Япон, БНХАУ, ОХУ, Швейцар, Норвег, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэн ирж оролцох аж.

dashtseren_geoecology_zahiral ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн 

Энэ тухай Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн “Оролцогчид, эрдэмтэн судлаачид асуудлуудыг нэлээн өргөн хүрээнд ярина. Бид нар энэ жил хоёр сэдэв дээр анхаарал хандуулж байгаа. Нэгдүгээрт, СОР-17 болохтой холбоотойгоор газрын доройтлын асуудлыг нэлээн авч хэлэлцье гэж бодсон. Цөлжилт, ган, шороон шуурга, газрын доройтлын чиглэлээр судалгаа хийдэг, олон жил судалгаа хийсэн Япон, БНХАУ-ын бүлэг эрдэмтэд ирнэ. Эрдэмтдийг хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлсний дараагийн уулзалтаар СОР-17-д зориулсан тодорхой хэмжээний зөвлөмж эсвэл уриалга гарах зорилготой ажиллаж байна.

Хоёрдугаарт, ирэх жил манай улсад Азийн цэвдгийн олон улсын гуравдугаар хурал болно. Энэ үйл явдалтай холбож мөн гол анхаарлаа хандуулж байгаа юм” гэлээ.

Мөн оролцогч судлаачид эдгээрээс гадна ногоон хөгжил, хил орчмын бүс нутаг, Монгол, Орос, Хятадын “Нэг зам-Нэг бүс” хөтөлбөр, эдийн засгийн коридоруудтай холбоотой олон сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм байна.