Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт үндэсний форум болж байна. Гэрэл зургийг: П.Нарандэлгэр
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй эл төслөөр орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, 21 аймгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгыг агуулсан юм.
Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт үндэсний форум болж байна.
Төсөл хэрэгжүүлэгч Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс зохион байгуулж буй Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт үндэсний форум өнөөдөр эхэлж байна. Форумаар аймгуудын уур амьсгалын төлөвлөгөөний явцыг дүгнэн танилцуулж, аймаг бүсүүдийн хооронд туршлага солилцох, шилдэг жишээг түгээх зэрэг асуудлыг хэлэлцэж тодорхой үр дүнд хүрэхээр төлөвлөжээ.
Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт форум болж байна.
Зохион байгуулагчид “Уг форум нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон дасан зохицох бодлогыг орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. Мөн аймгуудын төлөвлөлт, хэрэгжилтийг институцчилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн чухал алхам” гэж дүгнэж байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт форум болж байна.