Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа орон нутаг дахь газар, хэлтэс, анги, салбарт ажиллаж, амьдарч буй алба хаагчид, тэдний гэр бүл, тухайн байгууллагуудаас гавьяаны амралтаа авсан ахмадууд болон тэдний гэр бүлд зориулсан “Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө хүргэх аян дүнгээ гаргажээ.
“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө хүргэх аян дүнгээ гаргажээ.
Тус аяныг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл санаачилж, эрүүл мэндийн үзлэг оношилгоог Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд долоон бүлэгт хуваагдан өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулсан юм.
Төлөвлөсөн хугацаанд эмч, мэргэжилтнүүд болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэл зүйчид 21 аймгаар тойрч 13 мянга орчим хүнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийжээ. Өвчлөлийн статистикаас авч үзвэл нийт үзлэгт хамрагдсан албан хаагчийн 57.6 хувь дотор, 22.9 хувь мэс засал, 11 хувь нь мэдрэлийн ямар нэгэн өвчлөлтэй. Мөн элэгний өөхжилт, нойр булчирхайн архаг үрэвсэл, артерийн даралт ихсэлт, бүсэлхий нуруу, толгой хүзүүн өвдөлт, шамбарам, түрүү булчирхайн шохойжилт, цөсний чулуу, хамрын таславчийн мурийлт нь зэрэг өвчлөл өндөр хувьтай байна гэсэн дүн гарчээ.
“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө хүргэх аян дүнгээ гаргажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хамгийн чухал нь аяны хүрээнд оношлогдоогүй бол аюулд хүрэх байсан хэд хэдэн тохиолдлыг эрт илрүүлж яаралтай арга хэмжээ авч чадлаа.
Цаашдаа энэ үйл ажиллагааг улам идэвхжүүлж, алба хаагч нэг бүрийнхээ эрүүл мэндийг маш сайн анхаарч, хичээх хэрэгтэй болсныг энэ аяны үр дүн харуулж байна.
Энэхүү аянд ач холбогдол өгч ажилласан харьяа байгууллагын удирдлага, алба хаагчдад, олон хүний амь нас, эрүүл мэндэд онцгой дэмжлэг үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлаж байна" гэж хэллээ.
Аяныг дүгнэхийн сацуу цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө хүргэх аян дүнгээ гаргажээ.