Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа тул нийслэлийн авто замын зарим хэсэгт 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд түр хугацаанд хязгаарлалт хийнэ.
Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийх юм байна. Хязгаарлалтаас шалтгаалж замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй. Иймээс бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.