Сайн байна уу, дархан хил минь?
Сайн байна уу, дархан хил минь?

Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр

Удахгүй очих цэргүүд. Угтан тосох хилчид, хил, эх орон. Утга учиртай, үнэ цэнтэй үргэлжлэл.

Тангараг өргөсөн шинэхэн цэргүүдийн булгилах зүрх шиг, үр хүүхэд, ач зээгээрээ бахархан нүдэнд зайр гүйх ээж, эмээгийн сэтгэл шиг уярч догдлом тунгалаг өдөр. Хилийн цэргийн 0131 дүгээр ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон юм.

umnud_hil_jagsaal Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр

umnud_hil_tsereg Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр

Өвөрхангай аймгийн 19 сумаас цэргийн албанд тэнцэж ирсэн хөвгүүд ангийн Сургалтын төвд нэг сар гаруйн хугацаанд суралцаж хилчин цэрэг болох бэлтгэлээ хангаад ийнхүү Тангаргийн баяраа тэмдэглэв. Цэрэг гэдэг үг, цэрэгт явах гэх зорилгоос өөр зүйлийг мэдэхгүй, бодоо ч үгүй ирсэн хөвгүүд мөр зэрэгцсэн он жавууд, мөрдөс зэрэгцсэн байлдагчид болжээ. Ижилхэн хувцас өмсөж, нэгэн өнгөөр будсан мэт жигдхэн борлосон хөвгүүдийг ар гэрийнхэн нь таних гэж будилах ажээ. Хоёр эгнээ жагсаалд эгнэсэн гурван салааны цэргүүдийн дундаас хөвгүүдээ хайсан хүмүүс ингэж ярина.

umnud_hil_etseg_eh Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр

-“Танай хүү чинь тэр биш үү хө?

-Аль нь хө, тэр хүү юу? Биш байх аа. Тэр дээд талд зогсоно гэсэн шүү дээ, өчигдөр.

-Харин дунд талын хүүхдүүд дотор байгаа тэр хүү танай Баасандорж уу даа хө?

-Ээ тийм байна хө. Эвий миний хүү ...

Хоолой нь зангираад цааш эргэлээ. Хамгийн гоё хувцсаа өмсөж, хамаг хайраа ундруулсаар хилчин болсон хүүтэйгээ уулзахаар иржээ, тэд. Хүүгээ, дүүгээ, ахыгаа, ачаа, зээгээ, аавыгаа зорьж ирсэн хүмүүсийг харваас бэсрэг наадам гэлтэй.

umnud_hil_buhbold Өвөрхангай аймгийн Хархорин сумаас ирсэн хугацаат цэргийн алба хаагч Б.Бөхболд

Өвөрхангай аймгийн Хархорин сумаас ирсэн хугацаат цэргийн алба хаагч Б.Бөхболд өвөөгийнхөө уугуул нутагт цэргийн алба хаахаар ирсэндээ баяртай байна. Өвөө, эмээ хоёр минь тэр холоос хүүгээ зорьж ирсэнд чин сэтгэлээсээ баярлаж буйгаа хэлсэн.

umnud_hil_eejuud Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр

Төгрөг сумын ээжүүд мөн л хөвгүүдээ зориод ирчихсэн уярал, бахархал хосолсон зогсож байхтай таарав. Тэдний хөвгүүд Г.Хишигчулуун, М.Дагвадорж, Б.Чүлтэмсүрэн, н.Энхтайван нар “Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн цэргийн эрдэмд суралцаж, найз нөхөдтэй болж сэтгэл өндөр байна” гэж ярьсан.

umnud_hil_tugrug_3 Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас ирсэн хугацаат цэргийн алба хаагчид

Тун саяхан л цэрэгт мордсон эрх, “нялх” хөвгүүд нь аль хэдийн цэргийн хүн болж үг яриа, үйл хөдлөл нь цэгцэрснийг ээжүүд гайхаж байлаа. Тэдний энэ гайхширал, бахархлыг дэврээж, сэтгэл зүрхийг нь баясгасан үйл явдал шинэхэн хилчдийн албаны онцлог илтгэх үзүүлэх тоглолт болон урлагийн үзүүлбэрүүд байсан юм. Жагсаалын, гардан тулааны, хил зөрчигчийг саатуулах зэрэг тоглолтыг чадварлаг хийж, дуулж, бүжиглэж байгаа хөвгүүдийг харсан хүмүүс жаргалтай байлаа. Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа бол уулзахын баяр, сайхан мэдрэмжийн өдөр ажээ. 

umnud_hil_duu  Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр

umnud_hil_uzuulber Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр 

Цэргийн алба хаахаар сэтгэл шулуудаж, их сургуулийн нэгдүгээр улирлын хичээлээ дуусгаад л ирсэн шинэхэн хилчин А.Эрдэнэ-Өлзий онжавуудаа төлөөлж жагсаалын индэр дээрээс сэтгэлийн үгээ хэллээ. Тэрбээр Баруунбаян-Улаан сумаас иржээ. Түүний ээж тус сумын дөрөвдүгээр багийн иргэн Л.Нансалмаа 

“Хүүгээ үг хэлнэ гэдгийг мэдээгүй. Хүүгээ хараад, хэлж байгаа үгийг нь сонсоод бахархалтай, баяртай байлаа. Цэргийн алба хаагаад нэг жилийн хугацаанд ч гэсэн сайхан болоод ирэх байх гэж баярлаад хүүгээ цэрэгт мордуулсан. Хүүгээ зөндөө их санасан.

Уулзаад гайгүй боллоо” гэж байлаа. 

umnud_hil_erdeneulzii Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас ирсэн хугацаат цэргийн алба хаагч А.Эрдэнэ-Өлзий

“Миний хүү олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцээд цэргийн албаа сайн хаагаад ирээрэй” энд ирсэн хүн бүрийн хөвгүүддээ зориулан хэлж буй үг. Энэ тарни мэт үг шидийг олж ирэх хавар тэд уярал ухаарал, баяр бахархал болсоор уулзах болно.

umnud_hil_zastav Хилийн цэргийн 0131 дугаар ангийн 0153 дугаар салбар

Эх орны өмнөд хязгаарт үүрэгт гүйцэтгэж, Монгол Улсынхаа хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, эгнэшгүй хайрласан учраас энэ насны амьдралаа хилд өнгөрүүлж яваа тангараг өргөсөн хилчид, тэдний гэр бүл шинэхэн хилчдийг догдлон хүлээж байгаа. Амны цаасыг хүртэл гоёчлон эвхээд, ширээ дүүрэн сайхан идээ засаад хүний ёсоор, хүндэтгэлийн дээдээр хүлээж авахаар зэхэж байгаа, хилчин бүсгүйчүүд.

umnud_hil_uuganbayar Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ... дүгээр салбарын захирагч, дэслэгч О.Ууганбаяр Монгол Улсын хилийн баганын "амрыг эрэн" ёсолж буй нь.

Удам залгасан хилчин заяагаа дагаж, нандин хайраа сэтгэлдээ тээгээд үүрэг гүйцэтгэж яваа цэл залуухан дэслэгч О.Ууганбаяр шиг, хилчин хүний амьдралын бүхий л өнгийг үзэж, туулж, тангарагтаа үнэнч зүтгэж яваа хашир туршлагатай дэд хурандаа С.Баяржаргал шиг салбарын захирагч нар шинэхэн цэргүүдээ угтана.

50 Монгол Улсын өмнөд цэг дээрх Соёмбот хөшөө

Энэ чиний нутаг, эх орон чинь байна гэдгийг зүрхэнд мэдрүүлэх хачин эрчимт долгис, олон монгол хилчний амь, арга ухааны хүчинд биднийх болж зурвасын наана үлдсэн газар шороо, өнгөрсөн түүхийн гашуун бас бахархалт үнэний гэрч дархан хилийн багана хилчин дайчдаа угтана. Тангараг өргөсөн цэргүүд “Сайн байна уу, Дархан хил минь?” гэж мэндлээд хилчин болно. Хязгаар нутагт алба хааж, цэргийн амьдралд суралцаж, их говийн хүйтэн, халуунд хатуужиж эр хүн болно.      

umnud_hil_0131 Хилийн цэргийн 0131 дүгээр анги