3 Өдрийн өмнө.
Физик, математикчдийн хурал өнөөдөр эхэлнэ
Физик, математикчдийн хурал өнөөдөр эхэлнэ

Олон улсын физик, математикчдийн хурал Улаанбаатар галерейн гурван давхарт эхэлнэ.

Хэрэглээний шинжлэх ухаан инеженерчлэлийн олон улсын хурал өнөөдөр эхэлнэ. Энэ хурал нь (ICASE) 2019 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хуралд найман орны 120 гаруй судлаачид дөрвөн салбарт хуваагдан хуралдах гэж байна.

Хурлын зорилго нь математик, хими, физик, инженерчлэлийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн судалгааны ажлыг олон улсад таниулах, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашлаад зах зээлийг нээлттэй, шударга, өрсөлдөхүйц байлгахад шаардагдах мэдлэг, судалгаа, технологийг хөгжүүлэх юм.

Олон улсын эрдэмтдийн хурлын сонгогдсон илтгэлүүдийг  Springer Nature хэвлэлийн газрын Scopus бүртгэл бүхий хурлын эмхэтгэл болгон хэвлэх юм байна.

Хурлын хөтөлбөр мэдээллийг http://icase.mn/program-25 хүлээн авна уу.

ICASE 2025 хурал нь 2025 оны 6-р сарын 09-10-ныг хүртэл үргэлжилнэ.