“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Урин дулааны цаг ирж төв суурингаас орон нутгийг чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж олон улс, орон нутгийн чанартай болон сум, суурин аялал жуулчлалын бүс нутгийг холбосон авто замуудад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журам зөрчигдөж хүн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2025” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байна.
-Хурд хэтрүүлэх;
-Хориглосон, аюул бүхий хэсэгт болон аюулгүй байдлыг хангахгүйгээр гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орох;
-Хамгаалах бүс хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцох ялангуяа зорчигчид хэрэглэхгүй асуудал;
-Хэт ядарсан үедээ жолоо барьдаг;
-Том оврын ачааны автомашин зорчих болон зам дээр эвдрэл гэмтэл бусад шалтгаанаар зогсдог. Энэ үед аюулгүй байдлаа хангахгүй ослын зогсолтын тэмдэг тавьдаггүй, гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүйгээс осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг.
-Эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, туршлагагүй хүнд жолоо шилжүүлэх зэрэг зөрчлийг нийтлэг гаргадаг.
Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөн эхлэхээсээ өмнө зам орчноо шалгах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой, зам орчиндоо хурдаа тохируулан, хамгаалах бүс болон хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөндөө яаралгүй тайван соёлтой оролцож явахыг уриалж байна.