Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2025.06.03-11/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Хур тунадас:
3-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар,
4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
5, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
7, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
9, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 3, 4-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
4, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаахан
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 хэм дулаан, өдөртөө +19...+24 хэм,