2 Өдрийн өмнө.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Хилийн цэргийн 0286 дугаар ангийн ... дугаар салбарын "Янзагахан" бүлгийн бяцхан суралцагчид

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 1952 оноос хойш 73 дахь жилдээ тэмдэглэж буй ажээ.

Өдгөөгөөс 76 жилийн өмнө 1949 оны 11 дүгээр сард Парис хотноо хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнууд энэ өдрийг тэмдэглэж, хүүхдийн сайн сайхны төлөө үйл хийж эхэлжээ.

Мөн 1959 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”, 1989 онд “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ыг баталсан байдаг. Монгол Улс нь энэхүү конвенцод нэгдсэн дэлхийн тав дахь орон юм. Монгол Улсад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

Сонирхуулахад, манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхэд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй. 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 63 мянган хүүхэд суралцсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.