Кунмин-Монреалын 23 зорилт гэж юу вэ?
Кунмин-Монреалын 23 зорилт гэж юу вэ?

Кунмин-Монреалын дэлхийн байгалийн олон янз байдлын хамрах хүрээний 23 зорилт

Кунмин-Монреалын дэлхийн байгалийн олон янз байдлын хамрах хүрээ гэж юу вэ? Энэхүү баримт бичгийг 2022 онд Канад улсын Монреал хотод болсон НҮБ-ын Биологийн төрөл зүйлийн конвенцын талуудын 15 дугаар бага хурлаар баталсан юм.

Гол агуулгадаа хүний үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах аливаа хохирлыг зогсоох, буцаан нөхөн сэргээх шаардлагатайг онцолсон бөгөөд манай гараг дээрх амьдралыг урт удаан, тогтвортой хадгалж, үргэлжлүүлэхийн тулд биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад шаардлагатай нөөцийг дайчлах зорилтуудыг тусгасан.

Кунмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээнд биологийн төрөл зүйлтэй холбоотой зорилго, зорилтуудыг тодорхойлсон. Эдгээр зорилт нь Тогтвортой хөгжлийн 17 зорилттой харилцан уялдаатай бөгөөд хүн төрөлхтний сайн сайхан байдал, эх дэлхийгээ тогтвортой байлгах, хайрлан хамгаалахад чухал нөлөөтэй. Кунмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ баримт бичгийг батлахдаа 2050 он хүртэл хүрэх дөрвөн зорилго, 2030 он гэхэд хүрсэн байх ёстой 23 зорилтыг тодорхойлсон байдаг.

kunmin_monreal_2 “Биологийн олон янз байдлын үнэ цэн, ач холбогдол” илтгэлээс эшлэв. (Р.Самъяа, Монголын биологийн олон янз байдлын ирээдүй сан, Монголын ан агнуурын холбоо)

Кунмин-Монреалын дэлхийн байгалийн олон янз байдлын хамрах хүрээний 23 зорилтыг хүргэж байна.

1. Газар ашиглалтын өөрчлөлтийг бууруулах

2. Доройтсон экосистемийг сэргээх

3. Газар нутгийн 30 хувиас хамгаалалтад авах

4. Зүйл устах шалтгааныг таслан зогсоох

5. Зүйлийн зохистой ашиглалт ба худалдаа

6. Харь зүйлийн хяналт

7. Бохирдлын сөрөг нөлөөг бууруулах

8. Уур амьсгалын нөлөөг саармагжуулах

9. Зүйлийн тогтвортой ашиглалт ба хамтын менежмент

10. Байгалийн баялаг ашигладаг аж ахуйн тогтвортой менежмент (ХАА, Ойн аж ахуй)

11. Экосистемийн үйл ажиллагаа, үйлчилгээг дэмжих, үр өгөөжийг нь бэхжүүлэх

12. Суурин газрын ногоон болон цэнхэр байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

13. Генетик нөөцийн үр ашгийг тэгш хүртэх

14. Бүх салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах

15. Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах

16. Ухаалаг сонголт бүхий хэрэглээг дэмжих

17. Биологийн аюулгүй байдлыг хангах, биотехнологийн үр өгөөжийг тэгш хүртэх

18. Сөрөг үр дагавартай санхүүгийн урамшуулал дэмжлэгийг дахин төлөвлөх

19. Санхүүжилтийн боломжит эх үүсвэрийг нэмэгдүүлэх

20. Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавх бүрдүүлэх

21. Шийдвэр гаргагчид, мэргэжилтэн, олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах

22. Уугуул иргэд, орон нутгийн нөхөрлөлийн уламжлалт соёл, эрхийг хүндэтгэх

23. Жендэрийн тэгш байдлыг баталгаажуулах

Олон улсын талуудын санал нэгдсэн энэхүү баримт бичиг нь биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг хадгалж, байгальтайгаа зохицсон амьдралын хэв маягийг бий болгоход ач холбогдолтой юм.