02 сарын 06, 2024
Монголын циркчид “Мөнгөн алиалагч” цомын эзэн боллоо
Монголын циркчид “Мөнгөн алиалагч” цомын эзэн боллоо

Монакогийн вант улсын Монте Карло хотод 2024 оны 1 дүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн олимп хэмээн нэрлэгддэг “Монте Карло – 46” дэлхийн циркчдийн их наадамд Монгол Улсыг төлөөлж Т.Амартүвшин ахлагчтай “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цомын эзэд боллоо.

425967799_702134678759688_8893354007548818551_n 

"Хүннү гүрэн" бүтээл нь “Монте Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа 6 давхарласан хүн рүү 2 эргэлт хийж, 4 давхарласан 9,5 метр өндөр турбатай сандал руу хойшоо 2 эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт 5 сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлснээрээ анхдагч бөгөөд шинэлэг байв.

425948322_702134668759689_6323358171453329472_n 

Тэртээ 1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй.  Түүнээс хойш 38 жилийн дараа ийнхүү дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгасан байна.

425952034_702134755426347_1908999963487785988_n 426001279_702134782093011_3727152525967007336_n