Говийн биологийн олон янз байдлын тухай хэлэлцэж байна
Говийн биологийн олон янз байдлын тухай хэлэлцэж байна

Монголын говийн биологийн олон янз байдал форум өнөөдөр /2025.05.29/ Өмнөговь аймагт болж байна.

"Монголын говийн биологийн олон янз байдал форум" өнөөдөр /2025.05.29/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна. Энэхүү форумыг Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг тохиолдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Өмнөговь аймгийн ЗДТГ болон Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Монгол Улс 1993 онд НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцод нэгдэн орсон. Улмаар биологийн олон янз байдлыг хамгаалах бодлогоо тодорхойлж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж НҮБ болон дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд ажилласаар байдаг.

biologiin_olon_ynz_baidal2 БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, "Монголын говийн биологийн олон янз байдал форум" -ыг нээж үг хэлэв.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нээлтийн үгэндээ “Өнөөдрийн энэхүү форумыг анх удаа говийн бүсэд зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой юм.

Дэлхий нийтээрээ Засгийн газрууд биологийн олон янз байдлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгальд сөрөг нөлөө учруулах үйл ажиллагаанд олгож буй татаасыг зогсоох, иргэдийг чадавхжуулах, тэгш байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс гадна бэлчээрийн доройтол, амьтны амьтны амьдрах орчны тасархайтал, хууль бус ан агнуур, байгальд ээлгүй дэд бүтэц, үйлдвэрлэлийн асуудал, иргэдийн мэдлэг хандлага зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.

Энэхүү форумаас говийн бүсийн биологийн олон янз байдлыг хамгаалах, байгальтай зохицсон тогтвортой хөгжлийг тодорхойлох, мэдлэгээ хуваалцах, шинэ түншлэлийг бий болгосон үр дүн гараасай гэж хүсэж байна” хэмээн онцоллоо.

Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ЗДТГ, байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн дарга, мэргэжилтнүүд, аж ахуйн нэг байгууллага, ТББ-ын төлөөллүүд форумд оролцож байна.

biologiin_olon_ynz_baidal1 "Монголын говийн биологийн олон янз байдал форум" өнөөдөр /2025.05.29/ Өмнөговь аймагт болж байна.

biologiin_olon_ynz_baidal "Монголын говийн биологийн олон янз байдал форум" өнөөдөр /2025.05.29/ Өмнөговь аймагт болж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2001 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 22-ныг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.