3 Өдрийн өмнө.
Х.Баянмөнх аваргад МУБИС-ийн Хүндэт доктор цол олголоо
Х.Баянмөнх аваргад МУБИС-ийн Хүндэт доктор цол олголоо

Дархан аварга Х.Баянмөнхөд МУБИС-ийн Хүндэт доктор цол олголоо

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, Шинжлэх ухааны доктор Х.Баянмөнхөд МУБИС-ийн Хүндэт доктор цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын төдийгүй дэлхийн биеийн тамир, спортын салбарт үнэлж баршгүй гавьяа байгуулж, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн ахмад төгсөгч МУ-ын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхөд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр “МУБИС-ийн ХҮНДЭТ ДОКТОР” цол олгохоор шийдвэрлэсэн байна.

501056678_3060306017452498_1166523900677726097_n МУБИС-ийн захирал, профессор Ж.Батбаатар Х.Баямөнх аваргад "Хүндэт доктор" цолыг нь гардуулан өгч баяр хүргэв.

Х.Баянмөнх аварга МУБИС-ийг бага ангийн багш, түүх, газар зүйн багш,  биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд өнөөдөр ийнхүү сургуулийнхаа “Хүндэт доктор” хэмээх эрхэм цолыг хүртэж байна. Түүний цолыг МУБИС-ийн захирал, профессор Ж.Батбаатар болон тус сургуулийн ахмад доктор, профессор багш нарын  хамт гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.