Цаг агаарын урьдчилсан төлөв
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.05.25-29/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Хур тунадас:
25-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,
26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо,
28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи:
Агаарын температур:
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 хэм, өдөртөө +15...+20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 хэм, өдөртөө +28…+33 хэм, бусад нутгаар шөнөдөө +7…+12 хэм, өдөртөө +22...+27 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.