Идэр, Орхон, Онги, Туул голын усны түвшин 10-50 см нэмэгджээ
Идэр, Орхон, Онги, Туул голын усны түвшин 10-50 см нэмэгджээ

Идэр, Орхон, Онги, Туул голын усны түвшин 10-50 см нэмэгджээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байна.

Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр,

Хангай нуруунаас усжих Идэр /Тосонцэнгэл/, Сэлэнгэ /Тосонцэнгэл/, Орхон /Бат-Өлзий, Хархорин/, Чулуут, Урдтамир, Завхан, Заг, Шаргалжуут, Онги /Арвайхээр/,

Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Лүн/ зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-50 см нэмэгджээ.

Мөн Дэлгэрмөрөн, Булган гол үерийн түвшин 15-40 см, Буянт гол үерийн аюултай түвшинг таван см орчим даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.