Гэрэл зургийн эх сурвалж: ХЗДХЯ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай,
Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай,
Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгээс өчигдөр танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Гэрэл зургийн эх сурвалж: ХЗДХЯ
Энэ үеэр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул хуулийн төслийн голлох үзэл баримтлалыг танилцуулж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улсад Арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг боловсронгүй болгох нь төслийн зөвлөх З.Шагдарсүрэн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд өгсөн Олон улсын байгууллагын экспертийн дүгнэлтийг танилцуулсан.