Бороо, нойтон цас орно
Бороо, нойтон цас орно

Бороо, нойтон цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын ирэх тав хоног /2025.05.21-25/-ийн урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Малчид ард, иргэд, тээвэрчдийн анхааралд 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно.

Хур тунадас:

21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр,

24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи:

21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 хэм, өдөртөө +12...+17 хэм,

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 хэм, өдөртөө +25…+30 хэм,

Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12 хэм, өдөртөө +20...+25 хэм, бусад нутгаар шөнөдөө +3…+8 хэм, өдөртөө +17...+22 хэм дулаан байна.