8 Цагийн өмнө.
ШУТИС-д Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит уншлагын танхим нээжээ
ШУТИС-д Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит уншлагын танхим нээжээ

ШУТИС-д Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит уншлагын танхим нээжээ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Шинжлэх ухаан технологийн төв номын санд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит Уншлагын танхим нээлээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсөд, ШУТИС-ийн ректор Т.Намнан, Хөдөлмөрийн баатар, профессор Д.Дондов, Геологи, Уул уурхайн сургуулийн захирал, доктор К.Хавалболот, Номын сангийн захирал Т.Энхцацрал болон сургуулийн удирдлагууд, эрдэмтэн профессорууд оролцжээ. Монголын геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллаж явсан анд нөхөд, шавь нар, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Монгол Улсын  ГХЯ-ны сайд асан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Гомбосүрэн зэрэг зочин ирсэн байна.

Уншлагын танхимд П.Очирбат агсны гэргий болон үр хүүхдүүдээс геологи, уул уурхайн мэргэжлийн, Монгол Улсын түүх, нийгэм, улс төр, хууль, эрх зүй, эдийн засаг, эрчим хүч зэрэг шинжлэх ухааны салбарын 1200 гаруй сургалт, судалгааны ном товхимол, нэг сэдэвт бүтээлүүд, 170 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг хандивлажээ. Мөн зочид ШУТИС-ийн Төв байрны гаднах цэцэрлэгт дурсгалын мод тарив.

neremjit2 Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит уншлагын танхимын нээлтэд оролцсон зочидШУТИС-ийн Төв байрны гаднах цэцэрлэгт дурсгалын мод тарьжээ.