15 Цагийн өмнө.
Хилчин аавд халуун сэтгэлээр туслаарай
Хилчин аавд халуун сэтгэлээр туслаарай

Хилчин аавд халуун сэтгэлээр туслаарай

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн алба хаагч, ахлах дэслэгч Б.Тогтбаатарт туслах хандивын аян эхлүүлсэн байна.

Учир нь, улсын хил хамгаалах үйлсэд 10 дахь жилдээ зүтгэж буй тэрбээр гадаад улсад очиж эмчлүүлэх шаардлагатай болжээ. Өнгөрсөн оноос элэгний хатуурал оноштойгоор эмчлүүлж эдгэрэх найдлага тавин хүлээж байсан ч яаралтай элэг шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюултай нөхцөл үүссэн тул цаг алдалгүй Энэтхэг улсын эмнэлгийг зорихоор зэхэж байна.

Гэвч элэг солиулах хагалгааны зардал 150 сая төгрөгтэй байх шаардлага үүссэн тул түмэн олноосоо тусламж хүсэж буй ажээ. Монгол Улсын иргэн, хилчин, гэрийн эзэн, хөвгүүдийн аав түүнд сайхан сэтгэлийн тус дэм хайрлаарай.