Гавьяат багш С.Шаарийбуу Энхийн шагналтан боллоо
Гавьяат багш С.Шаарийбуу Энхийн шагналтан боллоо

Гавьяат багш С.Шаарийбуу Энхийн шагналтан боллоо

Гавьяат багш С.Шаарийбуу “Энхийн шагнал-2024”-ыг хүртлээ. Шагнал гардуулах үйл ажиллагаа өчигдөр /2025.05.16/ болсон юм. Монгол Улсын тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн мэдлэг туршлага, амьдралаа зориулж онцгой хувь нэмэр оруулж буй хүмүүсийн үйл хэргийг ирээдүй хойч үедээ алдаршуулах зорилготой энэхүү шагналыг өмнөх онуудад 12 эрхэм хүртжээ.

С.Шаарийбуу багшийг өөрийн авьяас билэг, эрдэм чадал, ур ухаан, сэтгэл зүрхээ эх орондоо, олон мянган шавь нар, залуу үедээ зориулснаас гадна хайртай охиндоо амласан эцэг хүний амлалт, энэрэл, нинжин сэтгэл мөн зорьсондоо хүрдэг монгол хүний чанд хатуу зориг зүрх, тэвчээр, тууштай сэтгэлийн үлгэрлэл болсон хэмээн хүндэтгэж 2024 оны Энхийн шагналын эзнээр тодруулсан гэжээ.

enhiin shagnal (2) Гавьяат багш С.Шаарийбуу Энхийн шагналтан боллоо

Энхийн шагналын цомын зургийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн гаргасан бөгөөд МУСГЗ, уран барималч Л.Гантөмөр шагналын эзэнд зориулан жилдээ ганцхан удаа урладаг байна. Эх дэлхийгээ элгэндээ энхрийлэн тэвэрсэн Алунгоо эхийн дүрслэл бүхий цом болон гурван сая төгрөгийн мөнгөн шагнал өгдөг бөгөөд энэ нь  байгууллага, хувь хүмүүсийн хандиваар бүрддэг ажээ.

Энхийн шагналтнууд:  

Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан

Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн

Монгол Улсын гавьяат багш, Азийн хүүхдүүд сангийн захирал С.Эрдэнэчулуун

ОБЕГ-ын аврагч хамгаалагч Д.Эрдэнэбат, С.Ганзам

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Б.Энхравдан

Гуравдугаар эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч, төрийн соёрхолт Ц.Лочин,

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа

Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагч, байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх

Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төвийг үүсгэн байгуулагч, судлаач, малчин Л.Лхагвасүрэн

“Болор софт” компанийн үүсгэн байгуулагч, анхны монгол хиймэл оюуны туслах “Эгүнэ”-г бүтээсэн С.Бадрал