Өнөө шөнө /2025.05.15-16/ Хөвсгөл, Архангай, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 16-нд Сүхбаатарын өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орох тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Мөн Говь-Алтайн баруун хэсэг, маргааш буюу 16-нд Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар