Эрдэнэс тавантолгой ХК-ийн ажилтнууд
Нүүрсний хэргийг мөрдөж байсан Авлигатай тэмцэх газрын гурван комиссар Эрдэнэс тавантолгой ХК-ийн газрын захирлаар томилогдсон нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж комедиан, хөтлөгч Д.Амартүвшин цахим орчинд мэдээлсэн.
Тодруулбал, энэ сарын зургаанд Захиргаа удирдлагын газрын даргаар Э.Батбаяр, Уурхайн салбарын захирлаар С.Гансүх, Дотоод хяналтын газрын даргаар Т.Хатантөмөр, Хүний нөөцийн газрын даргаар Атарцэцэг нарыг тус тус томилсон нь авлигатай тэмцэх үйлдэл үү, эсвэл авлигыг дэлгэрүүлээд байна уу гэсэн утгатай мэдээлэл түгээсэн юм.
Харин үүний хариуд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, комиссар Т.Мөнхтунгалаг дараах тайлбарыг өөрийн цахим хуудасдаа нийтэлсэн байна.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, комиссар Т.Мөнхтунгалаг
АТГ-ын гурван комиссар төрийн өмчит компанид шилжин томилогдсон нь огтхон ч жигшүүртэй явдал биш юм аа.
Төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах ёстой гэж олон арван жил ярилаа. Ийм цаг үед авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг гаргуулахгүй байх, компанийнхаа дотоод хяналтыг сайжруулахын тулд АТГ-ын нэр бүхий мэргэшсэн ажилтнуудад хүсэлт тавьж томилон ажиллуулж байна. Компани нь өөрөө хүсэлт тавьсан юм. Авлигаас ангид ажиллая гэж зорьж байгаа төрийн өмчит компанийг буруутгах биш харин ч сайшаах ёстой. Ийм жишиг олон улсад байдаг. Secondment гээд. Маш энгийндээ бол ажил сайжруулах зорилгоор Хонконгийн IACA, Сингапурын CPIB, Малайзын MACC гээд авлигатай тэмцэх байгууллагаас мэргэжилтнүүд нь төрийн оролцоотой тендер, мега төсөл, томоохон хөтөлбөр дээр хяналтын чиг үүргээр томилогдон ажиллаж байдаг.
Манай улсад энэ жишиг анх удаа болж байгаа юм биш. Гурван жилийн өмнө тухайн үеийн Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ өөрөө хүсэлт тавьж АТГ-аас нэг мэргэжилтэнг дотоод хяналтын чиг үүргээ хариуцуулж сэлгэн томилж байсан. Үүний үр дүнд энэ салбар дахь тусгай зөвшөөрөл цэгцэндээ орсон.
АТГ-ын комиссарууд нь авлига үүсэх шалтгаан, нөхцөлийг тодорхойлж чаддаг, илрүүлж мэддэг, үүсгэхгүй байж мэддэг, арилгаж бас чаддаг юм. "Эрдэнэс Таван толгой" руу манай хамгийн шилдэг гурван ажилтан явсан. Тэд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хангалттай мэдлэг, туршлагатай хүмүүс...