6 Өдрийн өмнө.
Цахим орчинд хүүхдийг хамгаалах журамтай боллоо
Цахим орчинд хүүхдийг хамгаалах журамтай боллоо

Цахим орчинд хүүхдийг хамгаалах журамтай боллоо

Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам баталжээ. Энэхүү шинэ журмаар цахим орчинд хүүхдэд хортой болон хориотой агуулга түгээхийг хатуу хориглож, зохицуулж өгсөн байна.

Хориотой агуулга:

  • Хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн үйлдлийг сурталчилсан
  • Мансууруулах бодис, электрон болон утаат тамхи, шинэ төрлийн тамхины хэрэглээг далд буюу шууд сурталчилсан
  • Хууль бус зар сурталчилгаа

Хүүхдэд хортой агуулга:

  • Ёс суртахуун, сэтгэлзүй, оюун санааны хөгжилд сөрөг нөлөөтэй мэдээлэл
  • Зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, бичлэг түгээх
  • Насанд хүрэгчдэд зориулсан (18+) контент

Цахим платформ, контент бүтээгчид нь насны ангилал, анхааруулга бүхий шүүлтүүртэй тохиргоо ашиглаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Эцэг эх, сургууль, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хамтран интернэт хэрэглээнд хяналт тавих, хамгаалах арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

Цахим орчинд хүүхдэд хортой, хориотой агуулга байгааг мэдсэн тохиолдолд Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас, цагдаагийн байгууллага болон хүүхдийн эрхийн улсын байцаагчид мэдээлэх нь зөв алхам болно.

Цахим орчинд хүүхдийг хамгаалах журмыг энд дарж уншина уу.