Ирэх тав хоног /2025.05.08-12/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.05.08-12/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Хур тунадас:
8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи:
8-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 хэм хүйтэн, өдөртөө +6...+11 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 хэм, өдөртөө +12...+17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 хэм, өдөртөө +24…+29 хэм, бусад нутгаар шөнөдөө +3…+8 хэм, өдөртөө +18...+23 хэм дулаан байна.