Мод тарьж, ургуулахдаа үндэсний үйлдвэрээ дэмжихийг уриалав
Мод тарьж, ургуулахдаа үндэсний үйлдвэрээ дэмжихийг уриалав

Мод тарьж, ургуулахдаа үндэсний үйлдвэрээ дэмжихийг уриалав

Хаврын мод тариалалтын үе эхэлж буй энэ үед мод, бут тарьж, ургуулах ажилдаа үндэсний үйлдвэрийн бордоог ашиглаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Промон трейд ХХК-ийн ерөнхий захирал Н.Оюунбат уриалжээ. Түүний уриалгыг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд жил бүр уламжлал болсон хаврын мод тарих цаг эхэлсэн энэ үед энэхүү уриалгыг монгол орны бүх хот суурин газар, аймаг сум, орон нутгийн удирдлага, албан байгууллага аж ахуй нэгж, уул уурхайн компани болон иргэнд хүргэж байна

Монголчууд бид эрт үеэс тэнгэр эцэг газар ээж хэмээн сүсэлж, газар дэлхий, ургамал, мод, мал ахуйгаа шүтэн амьдарч зуун зууныг үдсэн бахархам түүхтэй нүүдэлчин түмэн билээ. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн зүй бус хэрэглээнээс үүдэн уул дүүрэн ойн сав минь багасаж, ургамал ногоо нь халиурсан хээр талын минь хөрс доройтолд орж, цөлжих аюул нүүрлээд байна. Энэ эгзэгтэй үед улс орноороо мод тарьж ургуулах хөдөлгөөн өрнөж, эх оронч монгол хүн бүр “уухай” хэмээн хоёргүй сэтгэлээр дэмжиж байна

Эрт үеэс өвөг дээдэс минь байгалийн бага эргэлтийн тухай ярьж ойлгуулж, “амьтай бүхэн нэгэн цагт дуусаж, хөрст дэлхийдээ шингэн шим тэжээл болдог жамтай” хэмээн сургаж байжээ. Тэгвээс орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан буянт малынхаа ясыг боловсруулж, монголд үйлдвэрлэсэн органик БОНА бордоо нь өвөг дээдсийн арга ухааныг өнөө цагт сэргээн хөгжүүлж буй уламжлалт бордоо юм. БОНА бордоог модны суулгац, мод шилжүүлэн суулгах үед хэрэглэснээр модны стресс даах чадварыг нэмэгдүүлж, хөрсийг дээд зэргийн тэжээллэг болгосноор ямар ч мод, суулгацыг найдвартай ургах нөхцөлөөр хангаж өгнө. БОНА бордоо нь ус чийг багатай үед ч таны тарьсан модыг хөрсний шим тэжээлээр гурван жилийн турш таслахгүй байх хамгийн тааламжит бордоо юм.

Мод тарих нь нэг насны буян гэдэг. Харин тарьсан бүхнээ ургуулах нь бидний үүрэг билээ. Та нэг модонд ердөө л 300 грамм БОНА бордоо хэрэглэж мод ургахгүй байх эрсдэлээс бүрэн хамгаалагдахыг уриалж байна. Бидний уриалгыг хүлээн авч хамтран ажилласан бүх албан газар, аж ахуйн нэгж, хувь хүн бүрд үнийн болон төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгоход бэлэн байна.

Эрүүл хөрс бол бидэнд өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн баялаг. Бид эрүүл хөрсөө хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг хүлээсэн хүмүүс. Тарьсан бүхэн тань ургаж, ургасан бүхэн нь дэлгэрэн, уул тал минь ногоон модоор бүрхэгдэж, ус мөрний минь урсац сэргэн, хүн амьтны зоо тэнийж өнө эртний эх орон минь мандан бадарч, хөгжин дэвшихийн өлзийтэй ерөөл дэвшүүлье!

2025.05.06