“Энэрэнгүй үйлсийн талд” уриатай хүмүүнлэгийн өдрийг нөгөөдөр тэмдэглэнэ
Дэлхий даяар тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэх өдөр болгон зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил “Энэрэнгүй үйлсийн талд” уриа дор тэмдэглэж, орон даяар Улаан загалмайн хороодоор дамжуулан олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан ажиллах аж. Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэн өнгөрүүлдэг юм.