"Жаахан шаргын нутаг-2025” уран бичлэгийн уралдаан боллоо
Үндэсний бичиг үсэг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой “Жаахан шаргын нутаг-2025” уран бичлэгийн уралдаан боллоо. Эл уралдааныг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, “Титэм арт” академийн тэргүүн Э.Ариунболд нарын санаачилгаар анхлан зохион байгуулж байжээ.
"Жаахан шаргын нутаг-2025” уран бичлэгийн уралдаан боллоо.
“Жаахан шаргын нутаг–2025” уралдааныг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ч.Эрдэнэбаатарын нэрэмжит тодотголтойгоор зохион байгуулсан бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг, ОХУ-ын Халимаг, Буриадаас болон ӨМӨЗО-ны төлөөлөл 1488 оролцогч таван төрөл, есөн ангилалд бүтээлээ ирүүлсэн байна. Өнгөрсөн жилийн уралдааныг МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч И.Батсүхийн нэрэмжит болгон явуулж байсан юм.
"Жаахан шаргын нутаг-2025” уран бичлэгийн уралдаан боллоо.
Уралдааны санаачлагч “Титэм арт” академийн тэргүүн Э.Ариунболд “Оролцогч олонтой, монгол туургатны уралдаан болсныг онцлоод олон жил бодож явсан "Performance Calligraphy Art" уран бичлэгийн төрлийн эхлэлийг Сүхбаатар аймагтаа төдийгүй монголдоо анх удаа ч тавилаа” гэж ярьсан. Мөн “Хүмүүн бичиг" сонины эрхлэгч, монгол хэл, бичгийн судлаач багш, сэтгүүлч, МУСГЗ Б.Элбэгзаяа уригдан ирж үйл ажиллагаанд оролцож тэдний монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.
"Жаахан шаргын нутаг-2025” уран бичлэгийн уралдаан боллоо.
"Жаахан шаргын нутаг-2025” уран бичлэгийн уралдаан боллоо.