Ганц хоногт 12 галын дуудлага иржээ
Ганц хоногт 12 галын дуудлага иржээ

Ганц хоногт 12 галын дуудлага иржээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт /2025.05.04-05/ гал түймрийн 12 дуудлага бүртгэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Баянгол дүүргийн тавдугаар хороо, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо болон, 17, 18, 20, 24 хороод, Сонгинохайрхан дүүргийн 13, 24 дугаар хороод, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо зэрэг газарт нийт 12 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дээрх дуудлагын 50-иас дээш хувь нь өнжмөл шар өвс шатсан шалтгаанаар гал гарсан байна. Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомж, хариуцлага ухамсартай байж болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлнэ үү. 

Б.Лувсанпэрэнлэй