Говийн нутгаар салхи 16-18 метр хүрч ширүүснэ
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
4-5-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Дундговийн нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, зам даваа, гүвээ цасанд хаагдах, авто замд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Хур тунадас:
6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи:
Агаарын температур:
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 хэм, өдөртөө +16…+21 хэм, бусад нутгаар шөнөдөө -2…+3 хэм, өдөртөө +9...+14 хэм дулаан байна.
Б.Лувсанпэрэнлэй